17.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 26, 2025

“Зам” олон улсын үзэсгэлэн: Монгол-Солонгосын урлагийн сенсаци нээгдэнэ!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын дүрслэх урлагийг дэмжин хөгжүүлэх, өргөнөөр сурталчлах ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, дотоод болон гадаадын олон үзэсгэлэн, үйл ажиллагаанд монголын түүх, соёлыг олон талаас нь судлан бүтээлээ зохион, дэлхий дахинд таниулан сурталчилж байгаа зураачид олон бий.

Зураач С.Хөгжилбаяр нь Солонгос улсын Дэжон хотод орших Ханнам их сургуульд “Монголын үндэсний уран зургаар орчин үеийн зүйрлэл судлал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Солонгос улсад долоон удаагийн бие даасан үзэсгэлэн, 50 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцожээ. Түүний санаачилгаар зохион байгуулагдаж буй “Зам” олон улсын үзэсгэлэнд БНСУ-ын Ханнам их сургуулийн эрдэмтэн багш нар, Дэжон хотын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид, Монголын урчуудын эвлэлийн гишүүн нийт 15 зураач оролцоно.

Монгол уран бүтээлчид:

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэм, Төрийн соёрхолт, Монгол улсын Ардын зураач Ш.Чимэддорж, Л.Бумандорж, Ц.Нармандах, Б.Нямхүү, Г.Амарсанаа, М.Чинбат, Б.Баатарзориг, Б.Номин, С.Хөгжилбаяр

Солонгос улсын уран бүтээлчид:

Профессор Shin Young Jin, доктор Cho Sang Young, доктор Choi Ki Jung, уран бүтээлч Oh Sung Cheol, докторант Kim Min Seok

“Зам” үзэсгэлэнгийн нээлт долдугаар сарын 31-ний 16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here