13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Завханд 1700-аад оны дайны туг хадгалагдаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Завхан аймгийн Музейн шашны танхимд 1700-аад оны үед дайн байлдаанд хэрэглэгдэж байсан түүхэн ховор үзмэр болох “Эмгэн баатрын Далха туг” хадгалагдаж байна.

Тугийн түүхэн уламжлал

Энэ цэргийн туг нь “Далха” бурхны хөрөг бүхий дөрвөлжин хэлбэртэй, өргөн эмжээртэй, гурван хэлтэй бөгөөд ишинд нь гурван уяа оосортой. Тугийг “Туг Далха” хэмээн нэрлэдэг.

Туг нь Баатар бэйсийн хошууны ноёд, язгууртан тайж нарын дунд үе дамжин хадгалагдаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд Тосонцэнгэл сумын Идэр багийн уугуул Дамбын Тойвгоо, түүний хүү хурандаа Баттөмөр нарт байжээ. 1980-аад оны сүүлээр тухайн үеийн Завхан аймгийн музейн эрхлэгч Д.Дагвадорж энэхүү үнэт өвийг музейн үзмэр болгон авч үзүүлэгт дэглэсэн юм.

Тугийн ур хийц, бүтэц

Тугийн хэмжээ 80×80 см орчим бөгөөд:

  • Тэг дөрвөлжин хэлбэртэй
  • Улаан, шар хүрээтэй
  • Торгон цайвар суурин дээр “Далха” бурхныг нарийн ур чадвараар дүрсэлжээ
  • Зөвхөн нэг талдаа зурагтай, нөгөө тал нь цулгуй

Урд талын гурван хэл нь:

  1. Дээд хэл: Хөх өнгөтэй, дээр нь “Ум Ара Базана Ди” тарни бичээстэй
  2. Дунд хэл: Улаан өнгөтэй, “Ум Мани Бадми Хум” тарни бичээстэй
  3. Доод хэл: Хөх өнгөтэй, “Ум Базар Вани Хум Пад” тарни бичсэн

Хэлний ишинд гурван уяа оосор бэхэлсэн байдаг.

Тугийн ач холбогдол

Энэ туг нь Бирваа бэйсийн хошууны Эмгэн баатрын байлдааны туг бөгөөд тухайн цаг үед Ойрадын дайнд ялалтын бэлгэдэл болгон бүтээжээ. Монгол урлаачдын гараар урласан энэхүү түүхэн ховор бүтээл нь дайн тулааны баатарлаг түүхийг өнөөдөр ч гэрчилж байгаа юм.

Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг хэлэхдээ:

“Эмгэн баатрын Далха туг бол зөвхөн байлдааны ялалтыг бэлгэдсэн төдийгүй Монголын түүх, соёлын үнэт өв юм” гэж онцлов.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here