13.1 C
Ulaanbaatar
Мягмар, 5 сар 20, 2025

Зээлийн оноо санхүүгийн хөрөнгө болж, барьцаа хөрөнгийн шаардлага багасна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн барьсан тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр:

“Иргэдийг зээлийн онооны системд шилжүүлэх нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Анх удаа зээл хүсэгчид дунд түвшний оноотой байх бөгөөд зээлийн эргэн төлөлтөө амжилттай гүйцэтгэвэл оноо нэмэгдэнэ. Харин төлбөрөө хийж чадахгүй бол оноо нь буурна. Одоогийн систем нь зээлээ хугацаанд төлөөгүй тохиолдолд иргэнийг шууд хар жагсаалтад оруулдаг. Төлбөрөө барагдуулсан ч зургаан жил санхүүгийн сөрөг түүх хадгалагддаг.”

Мөн тэрээр:

“Давагдашгүй хүчин зүйлээс үүдэн орлого тасарсан тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжид уян хатан хандах боломжийг тусгасан. Харин Засгийн тусгай сан, Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлт саатсан бол энэ хөнгөлөлт хамаарахгүй.”

Э.Батшугар үргэлжлүүлэн:

“Зээлийн оноо сайтай, сайн хэрэглэгчид банкинд давуу нөхцөлөөр үйлчилгээ авах боломжтой болно. Малчид, ахмадуудад тогтмол төлөлт хийсэн тохиолдолд оноо нь нэмэгдэж, эрсдэл буурна. Ингэснээр банкуудын зардал багасч, зээл олголт илүү ил тод, шударга болно.”

Тэрээр мөн:

“Том банкууд харилцагчийн мэдээллийг бусадтай хуваалцдаггүйгээс иргэд зөвхөн тухайн банкаар хязгаарлагддаг. Харин зээлийн онооны систем нэвтэрснээр хэрэглэгчид өөрийн сонгосон санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой болно. Барьцаа хөрөнгийн шаардлага ч буурна. Учир нь зээлийн оноо нь санхүүгийн биет бус хөрөнгө болж байгаа” гэж онцолсон юм.

Чуулганы хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн хэлэлцэх асуудлууд:

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл – эцэслэн батална.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн барьсан тогтоолын төсөл.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Энэ бол жижиг бизнес эрхлэгчдийн хувьд сайн мэдээ – санхүүжилт авахад арай хялбар болно

  2. Хамгийн гол нь эдгээр өөрчлөлтүүд зүгээр л цаасан дээр үлдэх биш бодитоор хэрэгжиж байгаа явдал юм

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here