13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Зеленский Путинд Истанбулд уулзах, гал зогсоох санал тавив

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Бямба гарагт Европын орнуудын удирдагчид Киевт айлчлах үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украины эсрэг эхлүүлсэн дайнаа зогсоохыг шаардсан ба хэрвээ энэхүү саналыг хүлээн авахгүй бол нэмэлт хориг арга хэмжээ авна гэж анхааруулсан юм.

Энэхүү шахалтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украины талтай зуучлалгүй, шууд хэлэлцээ хийх саналаа дэвшүүлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг саналыг дэмжиж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг хэлэлцээг хүлээн авахыг уриалсан байна. Тэрбээр сошиал сүлжээндээ:

“Тэд хоорондоо уулзвал ядаж яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтой эсэхийг мэдэх боломжтой болно. Хэрвээ үгүй бол Европын удирдагчид болон АНУ хэн ямар байр суурьтай байгааг мэдсэний үндсэн дээр зохих арга хэмжээг авах болно. Одоо уулзах хэрэгтэй!”
гэж бичжээ.

Хариуд нь Украины ерөнхийлөгч Зеленский Пүрэв гарагт Истанбул хотод биечлэн уулзах саналыг Путинд тавьсан байна. Мөн тэрбээр ирэх Даваа гарагаас эхлэн 30 хоногийн хугацаанд бүрэн гал зогсоох санал дэвшүүлжээ.

Тэр энэ талаар сошиал хуудсаараа дамжуулан:

“Бид маргаашаас эхлэн урт хугацаанд бүрэн гал зогсоох хүсэлтэй байна. Ингэвэл дипломат шугамаар харилцахад шаардлагатай суурь нөхцөл бий болно”
хэмээн мэдэгдээд:
“Аллагыг сунжруулах нь утгагүй. Би Путинийг Пүрэв гарагт Турк улсад хүлээж байх болно. Өөрийн биеэр”
гэж нэмжээ.

Путин Бямба гарагийн орой хэлэлцээ эхлүүлэх саналаа гаргахдаа Истанбул дахь уулзалт үр дүнд хүрвэл хоёр тал гал зогсоох тохиролцоонд хүрэх боломжтойг үгүйсгээгүй боловч Киев болон Европын холбооноос тавьсан 30 хоногийн гал зогсоох нөхцөлийн талаар тодорхой тайлбар хийгээгүй байна.

Орос, Украины удирдлагууд хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сард, дайн эхэлснээс хэдхэн хоногийн дараа Истанбулд уулзсан байдаг. Харин гурван жил орчмын дараа тэд дахин хэлэлцээний ширээнд суух боломж үүсэж болзошгүй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here