-8.9 C
Ulaanbaatar
Мягмар, 3 сар 17, 2026

Зэвсэгт хүчний нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Иргэдэд техник, үйлчилгээ, үзэсгэлэнг нээлттэй танилцуулж байна

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Гурван өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг харуулсан зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин, мөн орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг өргөн хүрээнд олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

Үүнээс гадна Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хороо спортын өдөрлөг зохион байгуулж, Цэргийн төв эмнэлэг дэвшилтэт тоног төхөөрөмж болон хээрийн эмнэлгээ танилцуулж байгаа юм.

Иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ үзүүлж байна

Өдөрлөгийн хүрээнд зөвхөн үзэсгэлэн гаргахаас гадна Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд шууд үйлчилгээ үзүүлж байна. Үүнд архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх, эмч нарын үзлэг, зөвлөгөө өгөх зэрэг багтаж байна.

Мөн ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүд, “Соёмбо” сонины тусгай дугаар, салбарын бодлогын танилцуулгыг хүргэж байгаа нь онцлог болжээ.

Ингэснээр иргэд, ялангуяа залуу үеийнхэн эх орныхоо батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, техник хэрэгсэлтэй ойроос танилцах боломж бүрдэж байна.

Зэвсэгт хүчний нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ
Зэвсэгт хүчний нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ
Зэвсэгт хүчний нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ
Зэвсэгт хүчний нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу