15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Ж.Баярмаа: Ерөнхий сайд миний эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны тавдугаар сарын 30-нд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэвлэлийн хурал зарлаж, сүүлийн үед өрнөж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Авлигатай тэмцэх газрын (АТГ) байцаагчтай холбоотой асуудалд хандаж, өөрийн болон гэр бүлийнх нь эсрэг зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт өрнөж буй талаар ярив.

Ж.Баярмаа “Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш төрийн бодлогыг шүүмжлэлтэй хандаж, ардчиллын зарчмаар ажиллаж ирсэн. Харин үүний улмаас сүүлийн 10 сарын хугацаанд гүтгэлэг, харлуулах кампанит ажил тасралтгүй өрнөж байна. Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө сүүлдээ миний хувийн амьдрал, үр хүүхэд, гэр бүл рүү орж ирсэн нь ноцтой” гэв.

Түүний хэлснээр, түүний нөхөр болон төрсөн ахыг АТГ-аас дуудан, байцаалт авсан бөгөөд хөрөнгө орлогоо батлах бүх баримтыг 24 цагийн дотор бүрдүүлэхийг шаардсан байна. “Бидэнд өмгөөлөгч авах ч боломж өгсөнгүй. Ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүн 50 байр зарсан гэх мэт үндэслэлгүй гомдлоор гүтгүүлж байна. Авлига авсан зүйл байхгүй, мөнгө угаасан тохиолдол ч байхгүй. Би төрд өндөр албан тушаал хашиж байгаагүй” гэж тэрбээр онцоллоо.

Мөн Ж.Баярмаа “Намайг айлгах гэж оролдож байна. Үнэндээ энэ бүхэн бол намайг үг хэлэхээс сэргийлж буй оролдлого. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь хүүхдийн төгөлдөр хуурын багш гэх хүний гомдлоор намайг гүтгүүлж байна. Хуулийн байгууллагын шударга байдал, хараат бус байдал алдагдсан гэдгийг үүгээр нотолж байна” хэмээн мэдэгдсэн.

Тэрбээр улстөрч хүний хувьд шүүмжлэл хэлэх, үг хэлэх эрхээ эдэлснийхээ төлөө дарамт, шахалттай нүүр тулж буйгаа онцолж, “Хэн ч бай хууль адил тэгш үйлчлэх ёстой. Харин намайг хоёр хоногт орлогоо батлахыг шаардчихаад, Ерөнхий сайдын орлогын асуудлыг сар сараар хойшлуулж болдог нь шударга ёс мөн үү?” гэж асуужээ.

Ж.Баярмаа өөрийн байр суурь, үзэл бодлын төлөө дуугүй байхгүй гэдгээ илэрхийлэн “Би гэмт хэрэг хийгээгүй. Намайг гүтгэж буй үйлдэл бол өөрөө гэмт хэрэг. Би энэ бүхэнтэй зоригтой тэмцэнэ” хэмээв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here