Ж.Энхбаяр: Дизелийн түлшний үнийг 300 төгрөгөөс хэтрүүлэхгүй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлын улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж, Монгол Улсад шатахууны үнийн өсөлтийн эрсдэл бодитоор үүсээд байна.

Манай улс шатахуунаа импортоор авдаг тул хил дээрх үнэ нь олон улсын зах зээлийн хэлбэлзлээс шууд хамааралтай. Энэ хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүд дизелийн түлшний үнийг 1000 төгрөгөөр нэмэх санал гаргасан талаар мэдээлэл байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ талаар тайлбарлахдаа “Бид нөөц бүрдүүлсэн. Одоо байгаа нөөцдөө тулгуурлан эдийн засагт аль болох хүндрэл багатайгаар үнийг хэрхэн өөрчлөхийг тооцож байна. Одоогоор дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа. Нөхцөл байдлыг цаашид ажиглана” хэмээн мэдэгдлээ.

Мөн АИ-92, евро-5, АИ-95 бензин болон дизелийн түлшний шинэ үнийг өнөөдөр орой гэхэд тодорхой болгох юм байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу