13.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ж.Энхбаяр: Газар тариалангийн түүхэнд хар толбо болох шийдвэр гаргалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, УИХ-аас баталсан шинэ хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Газар тариалангийн түүхэнд хараар бичигдэх шийдвэрийг УИХ баталлаа. Монгол Улс улаан буудай болон үр тарианы үйлдвэрлэлээ зогсоож, импортоор хангах бодлого баримтлах болсныг онцлон тэмдэглэлээ.

Түүний хэлснээр энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх ноцтой алхам бөгөөд УИХ-ын даргын оролцоотойгоор ийм шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Өнгөрсөн парламентад батлагдсан гурил, улаанбуудайн импортын татвар тогтоох хуулийн улмаас газар тариалангийн салбар уналтад орж, улмаар дотоодын үйлдвэрлэл буурч, гаднаас бэлэн гурил, малын тэжээл авдаг болсон талаар сайд дурдлаа. Энэ байдалд засвар хийх, дэмжих хуулийг өнөөдөр УИХ дэмжээгүйг тэрбээр шүүмжилж байна.

Тэрээр, “Ковидын үед бид хүнсний хангамжийн аюулгүй байдал ямар чухал болохыг ойлгосон. Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүд санаачилж, Үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн тухай хууль батлагдаж, Хүнсний хувьсгал эхэлсэн. Үүний үр дүнд газар тариалан сэргэж, дотооддоо улаан буудай тариалж, гурилаа үйлдвэрлэх боломж бүрдсэн. Газар тариалан хөгжснөөр хүнсний үйлдвэр, орон нутгийн эдийн засаг давхар сэргэж эхэлсэн” гэж хэллээ.

Мөн тэрбээр 1990-ээд онд ийм төрлийн шийдвэр гарч, үр дүнд нь газар тариалангийн салбар уналтад орж, атар газрууд хаягдаж, атаршсан талаар сануулж, С.Баярын Засгийн газрын үед хэрэгжүүлсэн Атрын III аян л энэ хямралаас гаргаж байсан гэдгийг онцлов.

Түүнчлэн газар тариалан эрхлэгчид өнөөдөр зээлээ хэрхэн төлөх, амьдралаа яаж залгуулах вэ гэсэн эргэлзээтэй нөхцөлд орж байгааг сануулж, энэ шийдвэрийг хамгийн уршигтай, хөнөөлтэй шийдвэр хэмээн тодорхойллоо. Тэрээр, УИХ-ын дарга индэр дээрээсээ энэ үйл явцыг зохион байгуулж, чиглүүлж байгаад харамсаж буйгаа ч илэрхийлсэн юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here