-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Ж.Мишээл “Silk Way Star” тэмцээнд 3–4-р байрт шалгарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын залуу дуучин Ж.Мишээл Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй “Silk Way Star” олон улсын дууны уралдааны наймдугаар шатанд Майкл Жексоны алдарт “Earth Song” дууг сэтгэл хөдлөмөөр дуулж, үзэгчдийн сайшаалыг хүлээлээ.

Үзүүлбэр ба шүүгчдийн үнэлгээ

Түүний үзүүлбэр нь хүчтэй хоолой, уран сэтгэмжээрээ онцгойрсон ч зарим шүүгчид харьцангуй доогуур оноо өгсөн байна. Гэсэн хэдий ч Ж.Мишээл найман шатны нийлбэр дүнгээр 924 оноо авч, тэмцээний 3–4-р байрт эрэмбэлэгдэв.

Финалын шат удахгүй болно

“Silk Way Star” шоуны финалын шат 2025 оны 11-р сарын 22-нд болох бөгөөд шилдэг оролцогчид хоорондоо өрсөлдөж, ялагч тодрох юм. Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Ж.Мишээлдээ финалын шатанд нь амжилт хүсье.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here