Алдарт найруулагч Жеймс Камероны бүтээл болох “Avatar” киноны гурав дахь анги “Avatar: Fire and Ash” энэ оны арванхоёрдугаар сарын 19-нд олон улсын кино театруудад нээлтээ хийхээр товлогдоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан уг уран бүтээлийн албан ёсны трейлер саяхан олон нийтэд хүрлээ.
Энэхүү шинэ анги нь “Ash” овгийнхны эргэн тойронд өрнөх үйл явдлыг төв болгон харуулах бөгөөд гол эсрэг дүр Varang-ийг жүжигчин Oona Chaplin бүтээж байгаа нь тус киноны онцлох хэсгүүдийн нэг юм. Тэрээр Jake Sully-ийн гол өрсөлдөгчөөр үзэгчдийн өмнө гарч ирэх ажээ.
2009 онд нээлтээ хийж, дэлхийн шинжлэх ухааны уран зөгнөлт кино урлагт шинэ чиг хандлага тогтоосон анхны “Avatar” кино нь Pandora гариг дээр өрнөх байгаль орчин, хүн төрөлхтөн, харь гарагийн соёл хоорондын харилцаа, зөрчлийн тухай өгүүлдэг билээ. Харин 2022 онд дэлгэцнээ гарсан хоёрдугаар анги “Avatar: The Way of Water” нь усан орчны сэдвийг гол болгон хүрсэн.
“Fire and Ash” анги нь өмнөх үйл явдлуудыг үргэлжлүүлж, Jake Sully болон Neytiri нар “Ash” овгийн шинэ аюултай нүүр тулах болно. Шинэ эсрэг талын дүрүүд, сэтгэл хөдөлгөм тулаанууд болон гүн гүнзгий утга агуулгаар энэ анги өмнөх ангиудаас илүү өргөн цар хүрээтэй байх төлөвтэй байна.