-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Женевийн уулзалтын дараа Орос, Украин дараагийн шатны хэлэлцээг ойрхон товлоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хоёр цаг үргэлжилсэн хэлэлцээний талаар Мединский юу хэлэв

Швейцарын Женев хотод лхагва гарагт болсон Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн талаар Оросын төлөөлөгчдийг ахлан оролцсон Владимир Мединский мэдээлжээ. Түүний хэлснээр, хэлэлцээ “хүнд байсан хэдий ч ажил хэрэгч” уур амьсгалд болсон байна.

Уулзалтын дараа тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ, хэлэлцээ хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд өчигдөр буюу мягмар гарагт болсон уулзалт янз бүрийн хэлбэрээр нэлээд удаан үргэлжилсэн, харин өнөөдрийн хэлэлцээ хоёр цаг орчим болсон гэж тодотгожээ. Мединский мөн дараагийн шатны хэлэлцээ ойрын хугацаанд болно гэдгийг онцолсон байна.

Умеров: “Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй”

Украины төлөөлөгчдийг ахалж буй Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров хэлэлцээнд ахиц гарч, зарим асуудал тодорхой болсон ч “одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр Оросын талтай хийсэн яриа хэлэлцээг “эрчтэй, гүнзгий агуулгатай” болсон гэж тодорхойлсон байна.

Зеленский гал зогсоох хяналт дээр “үндсэндээ тохиролцсон” гэв

Женевт хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сэтгүүлчдэд цэргийн чиглэлд ахиц гарсан талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, хоёр улсын төлөөлөгчид гал зогсоох дэглэмийг америкчуудын оролцоотой хянах асуудлаар “үндсэндээ тохиролцсон” бөгөөд улс төрийн хүсэл зориг байвал хэрэгжих боломжтой гэж онцолжээ. Түүнчлэн Женевийн хэлэлцээнд Европын орнуудын төлөөлөгчдийг “илүү өргөн хүрээнд” оролцуулах нь чухал гэдгийг тэмдэглэсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу