Хайрын түүх өндөрлөсөн ч шинэ амьдрал эхэлжээ
Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек болон дуучин, жүжигчин Женнифер Лопес нар 20 жилийн дараа дахин учирч, гурван өдөр үргэлжилсэн тансаг хуримаар гэрлэлтээ батлуулж байсан нь саяхан мэт санагдана. Гэвч хосуудын гэрлэлт хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсний дараа албан ёсоор салсан юм.
Нэгэн үе жинхэнэ хайртайгаа учирсан хэмээн ярьж байсан Женнифер Лопес одоо өөрийн амьдралын хамгийн тайван, аз жаргалтай үедээ байгаагаа илэрхийлжээ.
“Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе дээрээ байна”
Тэрээр энэ тухайгаа дараах байдлаар ярьсан байна.
“Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе дээрээ байна. Амьдралдаа анх удаа л би өөрийгөө эрх чөлөөтэйгөөр мэдэрч, ганцаараа байгаагаа мэдэрч байна. Энэ үнэхээр надад таалагдаж байгаа. 20 наснаасаа өмнө л ийм мэдрэмж мэдэрч байсан байх. Учир нь түүнээс хойш би үргэлж л найз залуутай байсан. Миний амьдралд үргэлж л хэн нэгэн байсан бөгөөд миний хянаж чадахгүй маш олон зүйлс байсан.
Би өөртөө хэт хатуу хандаж, үргэлж өөрийгөө батлахыг хичээхийн оронд өөртөө итгэж, өөрийгүү илүү ихээр үнэлдэг болсон. Бенээс салсны дараа би өөрийгөө эдгээхийн тулд бүх ажлаа зогсоож, нэг жилийн завсарлага авсан. Бүх зүйлсийг байгаагаар нь л хүлээн авахыг хичээсэн.
Одоогоор би хэнтэй ч болзоогүй байна. Одоо надад үнэхээр сайхан байгаа. Би маш их баяртай, аз жаргалтай байна. Залуу байхад энэ нь надад аймшигтай зүйл мэт санагддаг байсан. Одоо бол үгүй”.
Шинэ амьдрал, шинэ хандлага
Женнифер Лопесийн хэлснээр Бен Аффлектэй салсны дараах хугацаанд тэр өөрийгөө илүү сайн ойлгож, дотоод амар амгаланг мэдэрч эхэлсэн байна. Ажил мэргэжлээсээ түр хугацаанд завсарлага авч, өөртөө анхаарал хандуулсан нь түүний амьдралын үзэл бодлыг өөрчилсөн гэжээ.
Одоогийн байдлаар тэр романтик харилцаанд ороогүй бөгөөд ганцаараа байх хугацаагаа өөрийгөө илүү сайн таних, амьдралдаа талархах боломж гэж үзэж байгаа аж.





