17.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Жо Байденд түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэр оношлогджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден 82 насандаа түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэртэй болсон нь оношлогдсон тухай мэдээллийг түүний төлөөлөгч Ням гарагт олон нийтэд хүргэлээ. Байдены хувьд шээснээс нь хавдрын шинж тэмдэг илэрсний дараа Баасан гарагт нарийн шинжилгээнд хамрагдаж, онош тодорхой болсон байна.

Одоогоор тэрбээр гэр бүлийнхний хамт эмчилгээний боломжит хувилбаруудыг эмч нартай хэлэлцэж байгаа бөгөөд түүний биеийн байдал, оношийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаашид шат дараатайгаар танилцуулахыг төлөөлөгч нь мэдэгдсэн байна.

Трампын хариу: Харамсал, хүндэтгэл илэрхийллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Байдены хүнд өвчний талаар сонсоод харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр сонгуулийн үеэр Байдены насыг байнга шүүмжилж, түүнийг хөгширч, оюун санааны хувьд сул дорой болсон хэмээн хэлдэг байсан ч энэ удаад ийнхүү сэтгэл уярсан мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татав.

“Жо Байдены сүүлийн оношийг сонсоод Меланиа бид хоёр их харамсаж байна. Жилл болон гэр бүлийнхэнд нь хамгийн сайн сайхан, халуун дулаан бүхнийг хүсэж байна. Жод хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе” хэмээн Трамп өөрийн сошиал хуудсандаа бичсэн байна.

Улс төрийн замналын эцсийн шатанд тулгарсан сорилт

  • Байден 2021-2025 онуудад АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд
  • 2020 онд сонгогдсоноор тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм
  • 2024 оны сонгуулийн өмнө телевизийн мэтгэлцээнд амжилтгүй оролцож, нэрээ татан, дэд ерөнхийлөгч Камала Харрисыг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн
  • Харин Харрис 2024 оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампад ялагдсан байна

Эрүүл мэндийн нөхцөл байдал

Байдены хорт хавдрыг “Gleason Score” гэх оноогоор үнэлэхэд 9 оноо гарсан нь маш хүнд шатандаа хүрсэн гэдгийг илтгэж байгаа юм. Уг үнэлгээ нь 1-10 хүртэл хэмжээтэй бөгөөд 9-10 оноо нь хорт хавдрын хамгийн хурдан тархдаг, аюултай хэлбэрт тооцогддог.

Түрүү булчирхайн хорт хавдар нь ихэвчлэн яс руу тархах хандлагатай бөгөөд энэ нь өвчний явцыг улам хүндрүүлдэг.

Хувийн амьдрал дахь өмнөх эмгэнэл

Байдены гэр бүл өмнө нь ч хорт хавдартай нүүр тулгарч байсан. 2015 онд түүний ууган хүү Бо Байден тархины хорт хавдраар нас барсан нь гэр бүлд нь гүн эмгэнэл авчирсан. Одоо Байден өөрөө ижил төрлийн сорилттой тулгарч буй нь дахин нэг хүнд үе эхэлснийг харуулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here