2025 оны наймдугаар сарын 15-нд Нью-Йоркт гарсан мэдээллээр, энэ сард зургаан гараг нэг шугамд давхацна. Энэ үзэгдлийг “гаргуудын парад” гэж нэрлэдэг бөгөөд 2025 онд тохиох хамгийн сүүлчийн ийм төрлийн үзэгдэл юм.
Одон орны энэ үзэгдэл шөнийн тэнгэрт хэд хэдэн гараг нэгэн зэрэг харагдах үед тохиолддог. Гаргуудын парад нь харьцангуй түгээмэл үзэгдэл бөгөөд жил бүр гаргуудын тоо өөр өөр байж болно. НАСА-гийн мэдээлснээр, цаг агаар тохиромжтой байвал ихэнх шөнийн туршид хамгийн цөөндөө нэг гаргийг ажиглах боломжтой.
Энэ оны нэгдүгээр сард зургаан гараг, хоёрдугаар сард манай Нарны аймгийн бүх гараг харагдсан боловч бүгдийг нь шууд нүдээр харах боломжгүй байв. Харин энэ сард Сугар, Бархасбадь, Санчир болон бүдэгхэн Буд гараг тусгай төхөөрөмжгүйгээр харагдах боломжтой бөгөөд эдгээр гарагуудыг харж болох хамгийн өндөр магадлалтай өдрүүд нь дараагийн долоо хоногт тохионо. Харин Тэнгэрийн ван, Далай ваныг зөвхөн дурангаар харах боломжтой.
Энэ долоо хоногийн эхээр Бархасбадь, Сугар гарагууд бие биедээ ойртох үед тэнгэрийн зүүн хэсэгт “муурны нүд шиг ойрхон” харагдаж байсан гэж Хьюстоны Байгалийн шинжлэх ухааны музейн мэргэжилтэн Кэролин Самнерс хэлжээ.
Ирэх мягмар гаргийн өглөө Буд гараг Нарнаас хамгийн алслагдсан цэгт байрлах тул Нарны хурц туяанд алга болохоос өмнө харж болно. Гаргуудыг харахын тулд өглөө нар мандахаас өмнө зүүн тийш харах хэрэгтэй. Тус гарагуудын дараагийн томоохон давхцал хоёрдугаар сард тохиохоор байна.