-7.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Зүрх судасны үндэсний төвийг УГТЭ-ийн эзэмшлийн газарт 120 ортойгоор барина

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2025–2029 онд 34.9 сая ам.долларын зээл, 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар хэрэгжинэ

Төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар 2025–2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд 120 ортой эмнэлэг барих бөгөөд байршлыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт төлөвлөсөн байна.

Шинэ төв ашиглалтад орсноор тусламж, үйлчилгээний хүчин чадал 2–3 дахин нэмэгдэнэ

Тус эмнэлэг баригдсанаар мэс засал, үзлэг, оношилгооны өрөө 2–3 дахин нэмэгдэхээр байна. Мөн бие даасан яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болох аж. Түүнчлэн лаборатори, дүрс оношилгоо, хоол, ариутгал зэрэг дэмжих хэсгүүдийг давхардуулан байгуулах шаардлагагүйгээр эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээр төлөвлөжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here