2025 оны тавдугаар сард Counter-Strike 2-ийн хамгийн нэр хүндтэй, Tier 1 ангиллын IEM Dallas 2025 тэмцээн болж өнгөрсөн ба дэлхийн шилдэг 16 багийн тулаан, фенүүдийн хүлээлт, онцлох агшнуудаар дүүрэн байв. Valve-аас баталгаажсан энэхүү тэмцээн нь 1 сая ам.долларын шагналын сантай бөгөөд ESL Grand Slam-ийн шинэ улирлын эхлэлийг тавьсан юм.
Монголын төлөөлөл The MongolZ гайхалтай оролцов
Монголын баг The MongolZ дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж, тэмцээний хамгийн том дуулиануудын нэг болж чадлаа. Тэдний гол ивээн тэтгэгч 1xBet багийг олон улсын тавцанд амжилттай оролцох нөхцөлөөр хангаж, хүчтэй өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн юм.
Үзүүлсэн амжилт:
- A хэсгийн дээд шатны финалд Vitality-тай оноолт таарсан
- Inferno: 10:13 (ялагдсан)
- Nuke: 13:7 (хожсон)
- Шийдвэрлэх мап дээр 11:11-ээр тэнцэж байсан ч эцэст нь 11:13-аар ялагдал хүлээв.
- Плей-оффт:
- Туркийн Aurora багийг 2-0 харьцаагаар ялсан
- Хагас шигшээд MOUZ-той тоглож:
- Inferno: 11:13
- Nuke: эхний хагас 8:4-өөр тэргүүлсэн ч, эцэст нь 11:13-аар хожигдсон
The MongolZ-ийн тоглолт үзэгчдийг огшоож, олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авлаа. Энэ нь багийн цаашдын өсөлт, томоохон амжилт гаргах боломж маш өндөр байгааг баталсан хэрэг болов.
Аварга — Team Vitality
Vitality баг энэ тэмцээнд итгэл төгс тоглож, финалд MOUZ багийг 3-0 харьцаатай ялж аваргын титмийг хүртэв.
- Хагас шигшээ: Falcons багийг 2-1-ээр буулган авсан
- Финалын тоглолт:
- Dust2: 13:11
- Mirage: 13:9
- Inferno: 13:8
Хэдий MOUZ-ийн Jimpphat финалын үеэр 1v5 clutch хийж олныг шуугиулсан ч энэ нь Vitality-ийн ноёрхлыг хазаарлаж чадсангүй.
ZywOo – Шилдэг тоглогчийн эзэн
Vitality багийн гол тоглогч ZywOo:
- 1.27 дундаж рейтинг
- Карьерынхаа 26 дахь MVP
- 2025 оны зургаа дахь MVP
- Багийнхаа 30 тоглолтын дараалсан ялагдаагүй цувралын гол түлхүүр байв
Ирэх тэмцээний хүлээлт
The MongolZ дараагийн том сорилт болох BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ оржээ. Зургаадугаар сарын 3-нд эхлэх уг тэмцээнээр Монголын баг дэлхий дахинд дахин хүчтэй мессеж өгөхөд бэлэн байна.
1xBet ивээн тэтгэгчийн дэмжлэгээр The MongolZ баг Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж, мэргэжлийн цахим спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.






The MongolZ үнэхээр бахархалтай байна. Монголын esports ийм түвшинд хүрсэнд итгэмгүй!
Zywoo үргэлж л тоглолтоо гайхшруулж чаддаг шүү. MVP бол яах аргагүй сонголт