17.1 C
Ulaanbaatar
Баасан, 7 сар 18, 2025

100 жилийн түүхийг өгүүлсэн хуучны автомашины үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй баярын арга хэмжээ өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү ойн эхлэл болгож Сүхбаатарын талбайд ховор хуучны автомашины үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэв.

Үзэсгэлэнд улсын хөгжил, бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулж байсан түүхэн автомашин, аж үйлдвэрийн техник, газар тариалангийн зориулалттай хуучны төхөөрөмжүүдийг танилцуулж байгаа бөгөөд эдгээр нь авто тээврийн салбарын 100 жилийн түүхийн бодит гэрч болж байна. Мөн нийтийн тээвэрт ашиглагдаж байсан хуучны автобус ч олон нийтийн сонирхлыг татаж байна.

Дахин давтагдашгүй хийц, түүхэн ач холбогдол бүхий эдгээр автомашинууд нь зөвхөн үзмэр бус, тухайн цаг үеийн хөгжил, хөдөлмөрийн бэлгэ тэмдэг болж байсныг харуулж байна.

Маргааш баярын арга хэмжээ Хүй долоо худагт үргэлжлэх бөгөөд:

  • Хүчит бөхийн барилдаан,
  • Сурын харваа,
  • Наадмын хаалтын шоу тоглолт
    зэрэг олон нийтэд зориулсан үйл ажиллагаа төлөвлөгджээ.

Мөн өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд авто тээврийн салбарын 100 жилийн ойн баярын хурал болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here