5.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

11 настай хүүхдүүдийг ХПВ-ийн эсрэг вакцинд хамруулах ажил үргэлжилж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад 2024 оны 11 дүгээр сараас эхлэн хүний папиллома вирусийн (ХПВ) халдвараас сэргийлэх вакциныг үндэсний товлолт дархлаажуулалтад албан ёсоор нэвтрүүлээд байгаа билээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн онд 11 настай 70 мянга гаруй хүүхдийг хамруулахаар төлөвлөснөөс 30 мянга орчим нь вакцинд хамрагдаж, хамрагдалтын түвшин 40 хувьд хүрээд байна.

Товлолын дагуу 11 настай хүүхдүүд ХПВ-ийн эсрэг вакцинд нэг удаа хамрагддаг. Хэрэв тухайн насны хүүхэд товлолт дархлаажуулалтад хамрагдаж амжаагүй бол нөхөн дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд хамгийн ойрын сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил сургуулиудаар дамжин зохион байгуулагдаж байгаа ч хичээл, сургуулиас шалтгаалан хоцорсон хүүхдүүдийг алдалгүй хамруулах нөхцөлийг ийн бүрдүүлж байна.

ХПВ-ийн вакцин нь хүний папиллома вирусийн улмаас үүсдэг олон төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Тухайлбал, толгой хүзүү, ам залгиур, үтрээ, умайн хүзүү, шодой, хошного зэрэг эрхтэнд үүсдэг хорт болон хоргүй хавдруудыг эсэргүүцэх чадвартай юм.

Иймээс эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ цаг тухайд нь вакцинд хамруулахын зэрэгцээ сургууль дээр зохион байгуулагдсан дархлаажуулалтаас хоцорсон бол өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж, нөхөн дархлаажуулалт хийлгэхийг уриалж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Хамгийн гол нь эцэг эхчүүд хангалттай мэдээлэлтэй, вакцинаас айхгүй байх явдал юм

  2. Би энэ санаачилгыг дэмжиж байна, хүүхдийн эрүүл мэнд нэн тэргүүнд тавигдах ёстой

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here