Цагдаагийн байгууллагаас Б.Төрболд нэртэй 12 настай хүүг эрэн хайж байгааг мэдээллээ. Хүү нь 155 см өндөртэй бөгөөд хамгийн сүүлд цэнхэр өнгийн цамц, ногоон шорт, хар өнгийн пүүз өмссөн байдалтай явж байсан байна.
Хүүгийн байршлын талаар мэдээлэлтэй хэн боловч 94070806, 94945412 дугаарын утсаар яаралтай мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Алга болсон хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж, аливаа сэжиг бүхий тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэн хамтран ажиллахыг хүсч байна.