13 жилийн хүлээлт дууслаа: GTA VI худалдаанд гарч, Майами “Vice City” төрхтэй болов

“Grand Theft Auto VI” өнөөдрөөс худалдаанд гарч, цувралын шинэ үндсэн ангийг олон жил хүлээсэн тоглоом сонирхогчдод хүрлээ.

Анхны “Grand Theft Auto” 1997 онд гарснаас хойш цуврал 2013 он хүртэл шинэчлэгдэн хөгжсөн юм. Өмнөх үндсэн ангиас 13 жилийн дараа гарч буй GTA VI-ийн нээлтийг тохиолдуулан Майами хотыг “Vice City”-ийн хэв маягаар чимэглэжээ.

Тоглоомын хот бодит Майамид эргэн ирэв

2002 онд худалдаанд гарсан “Grand Theft Auto: Vice City” нь 1980-аад оны Майамигаас санаа авсан хотыг дүрсэлдэг. Гэмт хэрэг, авлига, хар тамхины наймаа газар авсан орчин нь тухайн тоглоомын үйл явдлын гол хэсэг байв.

Энэ удаагийн нээлтээр Майами хот уг танил дүр төрхийг бодит орчинд тусган, шинэ тоглоомыг угтаж байна.

“Майами Хит” ч нээлтэд нэгдлээ

GTA VI хамгийн түрүүнд Шинэ Зеландад худалдаанд гарсан байна. Харин Майамигийн иргэд АНУ-ын бусад хотод борлуулалт эхлэхээс нэг өдрийн өмнө шинэ хувилбартай танилцах боломжтой болжээ.

Мөн “Майами Хит” багийн өнөөдрийн тоглолтын талбайг “Vice City” сэдвээр тохижуулж, тоглогчид тусгай бэлгэдлийн өмсгөлтэйгөөр талбайд гарсан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу