7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

179 хүний амийг авч одсон онгоцны ослоор хохирогчдын ар гэр Жэжү Эйрийн эсрэг шүүхэд хандлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2024 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын Жэжү Эйр компанийн зорчигч тээврийн онгоц Муаны нисэх буудалд газардахдаа осолдож, 179 хүн газар дээрээ амь үрэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан. Онгоц дугуйгаа бүрэн дэлгэж чадаагүй, хурд сааруулалгүй зурвасын төгсгөлд байрлах бетон хашлага мөргөсөн нь ослын шалтгаан болсон гэж үзэж байгаа юм.

Тэгвэл ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн энэ долоо хоногт шүүхэд зарга мэдүүлж, ослын шалтгааныг илүү нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг шаардсан байна. Хохирогчдыг төлөөлж буй 72 хүн нийт 15 хүнийг шүүхэд өгч, тэдний дунд БНСУ-ын Тээврийн яамны сайд, Жэжү Эйрийн гүйцэтгэх захирал болон нисэх буудлын барилгын ажлыг гүйцэтгэсэн албан тушаалтнуудын нэр багтсан байна. Ар гэрийнхэн холбогдох албан тушаалтнуудыг мэргэжлийн хайхрамжгүй байдал гаргаж, урьдчилан сэргийлэх боломжтой байсан ослыг үүсгэсэн гэж үзэж байгаа бөгөөд энэхүү ослыг энгийн осол бус, ноцтой мэргэжлийн хариуцлага алдсан үр дагавар гэж дүгнэжээ.

Осол гарснаас хойш таван сарын хугацаа өнгөрсөн ч мөрдөн шалгах ажиллагаа хангалттай үр дүнд хүрээгүй байгаа талаар ар гэрийнхэн шүүмжилж байна. Мөрдөн шалгалтын хүрээнд Жэжү Эйрийн гүйцэтгэх захирал Ким Э Бэйд хилээр гарахыг хориглож, хилийн хориг тавьсан ч өнөөг хүртэл хэн нэгнийг яллагдагчаар татах шийдвэр гараагүй хэвээр байна. Энэ нь ослын шалтгаан, буруутай этгээдийг тогтоох ажил гацсан болохыг илтгэж байгаа гэж ар гэрийнхэн үзжээ.

Тэд мөн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн аюулгүй байдлын менежмент, дүрэм журмыг мөрдөөгүй нь хүний амь эрсдэхэд хүргэсэн хэмээн онцолж, ирээдүйд ижил төстэй осол гарахаас сэргийлэхийн тулд үнэн зөв мөрдөн шалгах, хариуцлага тооцох шаардлагатай гэж мэдэгдэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here