15.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 8, 2025

18 настай Викториа Мбоко “Их дуулга”-ын дөрвөн аваргыг буулгаж, тэсрэлт хийлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Канадын өсвөрийн теннисчин Викториа Мбоко 18 насандаа Монреалийн WTA-1000 тэмцээнд түрүүлж, теннисний ертөнцөд шуугиан тарьлаа. Тэрбээр финалын тоглолтод Японы алдарт Наоми Осакаг 2:6, 6:4, 6:1 гэсэн харьцаатай ялсан юм.

Энэхүү тэмцээний туршид Мбоко “Их дуулга”-ын дөрвөн өөр аваргыг ээлж дараалан ялсан нь олны анхаарлыг татаж байна. Үүнд:

  1. София Кенин – Австралийн нээлттэй тэмцээний аварга (2-р тойрогт),
  2. Коко Гауфф – Францын нээлттэй тэмцээний шинэ аварга (4-р тойрогт),
  3. Елена Рыбакина – Уимблдоны аварга (шөвгийн дөрөвт),
  4. Наоми Осака – Австралийн нээлттэй болон US Open-ийн аварга (финалд).

Энэхүү амжилтын дараа дэлхийн чансааны 85-д бичигдэж байсан Мбоко 60 байраар ахиж, 25-д багтаж чадсан. Харин Наоми Осака ялагдсан ч сүүлийн гурван жилд байгаагүй итгэл дүүрэн тоглолтоо харуулсан хэмээн шинжээчид үнэлж байгаа бөгөөд үүнийг шинэ дасгалжуулагчийн нөлөөтэй гэж тайлбарлажээ.

Мбоко тэмцээний дараа “Гайхалтай тоглолт үзүүлсэн Наомид баярлалаа. Би үргэлж таныг биширсээр ирсэн. Бүр бага байхаасаа л таны тоглолтыг байнга үздэг байлаа. Ийм гайхалтай тамирчинтай тоглосондоо их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Викториа Мбоко ийнхүү Канадын нээлттэй тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу канад теннисчин болж, түүхэнд нэрээ үлдээв.

Тэрбээр 2006 оны 8-р сарын 26-нд АНУ-ын Өмнөд Каролина мужийн Шарлотта хотод төрсөн бөгөөд Ардчилсан Конго улсаас гаралтай гэр бүлийн отгон хүүхэд юм. Улс төрийн тогтворгүй байдлаас болж АНУ-д суурьшсан тэдний гэр бүл хожим Канадын Торонто хот руу нүүж, Мбоко тэнд өсчээ.

Түүний ах, эгч нар бүгд теннис тоглодог бөгөөд тэр гуравхан настайгаасаа теннисийн ракет барьж сурсан байна. 2025 оны эхээр дэлхийн чансааны 333-т бичигдэж байсан Мбоко тухайн үед том тэмцээнд оролцох эрхгүй байсан ч Ром, Манчестер, Портод болсон тэмцээнүүдэд амжилт үзүүлсний үр дүнд чансаагаа эрс ахиулсан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here