30,000 оролцогчтой Улаанбаатар марафон маргааш эхэлнэ

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн нээлт тавдугаар сарын 24-ний 09:30 цагт Соёлын төв өргөөний урд талбайд болно. Энэ жилийн тэмцээнд дотоод, гадаадын нийт 30,000 орчим хүн бүртгүүлээд байна.

Гүйлтийн төрлүүд ба оролцогчдын тоо:

  • 5 км эрүүл мэндийн гүйлт – 18,000 оролцогч
  • Гэр бүлийн гүйлт – 4,000 гаруй оролцогч
  • 10 км, 21 км, 42 км – шинэчилсэн маршруттай

Тэмцээний нэгдсэн бие халаалт хийсний дараа бүх гүйгчид 10:00 цагт Соёлын төв өргөөний урдаас зэрэг гараанаас гарна. Энэ жил 5 км-ийн гүйлт нар буруу чиглэлтэй, хагас болон бүтэн марафоны гүйлт шинэ маршрутаар явагдана.

Үдээс хойш болох тусгай төрлүүд:

  • 13:00 – Харааны болон тэргэнцэртэй иргэд (МУИС-ийн урдаас)
  • 14:00 – Гэр бүлийн төрөл
  • 14:30 – Тусгай олимпын 500 м (Спортын ордны урд)
  • 15:00 – Тусгай олимпын 800 м (Улаанбаатар зочид буудлын урд)

Онцлох үйл явдлууд:

  • 10 жилийн ойн үзэсгэлэн: Өмнөх онуудын онцлох зургуудаар бүрдсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын ард дэлгэнэ.
  • RFID технологи: “Hipay” компани дөрөв дэх жилдээ RFID систем ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэж, барианд орсон зургийг бүртгэлтэй хаяг руу илгээх системийг хэрэгжүүлж байна.
  • Сайн дурынхан: 450 сайн дурын ажилтан марафоны зохион байгуулалтад оролцож байна.

Зохион байгуулагчид оролцогчдыг бэлтгэлээ хангаж, нээлтээс өмнө цагаасаа эрт ирэхийг уриалж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу