10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

33 саяын нислэг, салют, тансаг амралт — Ерөнхий сайдын хүүгийн гэрлэх санал шуугиан дэгдээлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй гэх эмэгтэйн Instagram хуудсанд нийтэлсэн гэрлэх саналын бичлэг, зургууд цахим сүлжээг шуугиулж байна. Бичлэгт тэрбээр нисдэг тэргээр амралтын газарт хүрэлцэн ирж, салютын дор гэрлэх санал хүлээн авч буй нь гардаг.

Олон нийтийн сүлжээнд энэ бичлэг тарсны дараа Тэмүүлэн Улаанбаатар хотоос 400 гаруй километр зайд орших Булган аймгийн Хялганат тосгонд байрлах “Seven Nuga Resort” амралтын газарт найз бүсгүй Ө.Өгөөмөртөө нисдэг тэрэг хөлслөн очсон тухай таамаг, мэдээлэл цацагджээ.

Уг үйл явдалтай холбоотойгоор Улаанбаатараас Хялганат тосгон чиглэлд нисдэг тэрэг түрээслэхэд гардаг зардлын талаар нисдэг тэрэг түрээсийн үйлчилгээ үзүүлэгч компанитай холбогдон тодруулсан байна. Тэдний мэдээлснээр, хоёр талдаа нийт 3 цаг нисэх хугацаатай энэ маршрутын нийт түрээсийн зардал нь НӨАТ багтсан дүнгээр 9,000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар тооцоход 33.1 сая төгрөг хүрч байгаа аж.

Нисдэг тэрэгний түрээс нь тухайн хөлгийн суудлын тооноос шалтгаалан нэг цагийн үнэлгээгээр тооцогддог. 2-6 хүний суудалтай тээврийн хэрэгслийн нэг цагийн дундаж үнэ ойролцоогоор 3,000 ам.доллар байдаг байна. Түүнчлэн, “Seven Nuga Resort” амралтын газрын гэр болон байшингуудын нэг өдрийн түрээс 900,000-аас 1,800,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг гэдгийг ч мөн дурдсан.

Тус бичлэг цахим орчинд тарсны дараа олон нийтийн дунд “төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн тансаг хэрэглээ ёс зүйтэй нийцэж байна уу?” гэсэн хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн бөгөөд зарим иргэд тансаглалын ил тод байдал, төрд ажиллагсдын үр хүүхдийн хэрэглээг эргэн харах шаардлагатай гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here