13.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 14, 2025

45 настай Винус Уильямс US Open-д дахин эргэн ирнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Их дуулга”-ын тэмцээний нэг болох US Open-ий ганцаарчилсан төрөлд 45 настай Винус Уильямс оролцохоор болжээ. 2000, 2001 онд тус тэмцээнд түрүүлж байсан тэрээр сүүлийн таван жилийн хугацаанд “Их дуулга”-д ганц ч хожил авч чадаагүй юм.

Түүхэн жишгийг сөхвөл, 1981 онд Рене Ричардс 47 настайдаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тоглож байсан бөгөөд Винус энэ жагсаалтын хоёрт бичигдэхээр байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Цинциннатигийн тэмцээнд оролцсон ч эхний тойрогтоо хожигджээ.

Сэтгүүлч түүнийг зөвхөн ёс болгож оролцож байгаа эсэхийг асуухад, Винус:

“Дөнгөж сая энд ирлээ. Юу болохыг хэн мэдэх вэ. Магадгүй биднийг илүү их зүйл хүлээж байгаа ч юм бил үү. Сайн тоглоно гэдгээ мэдэрч байна. Би хүчтэй цохилттой хуучны тэр тамирчин хэвээрээ шүү. Хүчтэй цохилт бол миний брэнд” гэж хариулжээ.

Өнгөрсөн жил тэрээр өвдөгний хагалгааны улмаас улирлыг өнжсөн. Сүүлийн үед түүнийг Италийн жүжигчинтэй сүй тавьсан гэх мэдээлэл ч гарч байсан. Өөрийн нэгэн ярилцлагадаа тэрээр “эрүүл мэндийн даатгалын төлөө тэмцээнд оролцохгүй бол болохгүй” гэж хошигнож байв.

Винус ганцаарчилсан төрлөөс гадна дүү Серена Уильямс-тайгаа хамт эмэгтэй хосын төрөлд 14 удаа түрүүлсэн бөгөөд холимог хосын төрөлд ч аварга болж байжээ. Энэ удаад тэрээр Нью-Йоркт Рейлли Опелка-тай хамтран холимог хосын төрөлд оролцоно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here