Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын дэлхийн топ тэмцээнүүдийн нэг болох Intel Extreme Masters Dallas 2025-ийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд АНУ-ын Даллас хотод өнөө өглөө амжилттай өндөрлөлөө.
Монгол Улсыг төлөөлж буй “The MongolZ” баг өчигдөр Европын нэр хүндтэй баг болох “G2 Esports”-ийг буулган авч, Playoffs шатанд өрсөлдөх эрхээ авсан. Өнөөдөр тэд дэлхийн чансааг тэргүүлж буй Францын “Team Vitality” багтай BO3 (гурван map-аар тоглогддог) форматаар тулалдаж, харамсалтайгаар 1:2 харьцаагаар ялагдлаа.
Дэлхийн №1 багтай халз тулсан нь
“Team Vitality” багийн тухай онцлох баримтууд:
- 2025 он гарснаас хойш 6 удаа цом хүртсэн
- 27 дараалсан ялалт байгуулсан рекорд
- Одоогоор дэлхийн чансааг тэргүүлж байна
Тоглолтын дэлгэрэнгүй явц:
- Inferno (MongolZ сонгосон map):
Манай баг 10:13-аар ялагдсан. - Nuke (Vitality-ийн сонголт):
“The MongolZ” хүчтэй тоглож, 13:7-оор ялалт байгуулсан. - Mirage (шийдвэрлэх map):
Манай баг эхэндээ довтлох талаас тоглож, хоёр онооны зөрүүтэйгээр байраа сольсон ч хамгаалах үед дөрөвхөн үе авснаар 11:13 харьцаатай ялагдав.
Ийнхүү “The MongolZ” баг энэ тэмцээнийг шөвгийн зургаад үлдэж үргэлжлүүлэхээр боллоо.
Дараагийн сорилт – “Aurora Gaming”:
- Өрсөлдөгч: Туркийн “Aurora Gaming”
- Тоглолтын цаг: Энэ Баасан гарагийн шөнө, 02:15
- Шагналын шат: Хэрэв ялалт байгуулбал шөвгийн дөрөвт шалгарна
Монголын багийн энэ тэмцээнд оролцож буйг 1XBET бүрэн дэмжиж, ивээн тэтгэж буй нь багт итгэл, урам зориг нэмсээр байна.
The MongolZ багтаа амжилт хүсье! Aurora Gaming-тай тоглолт маш сонирхолтой болох нь ээ