15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Apple хамгийн нимгэн iPhone 17 Air загварыг танилцуулах уу?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Технологийн салбарын анхаарлыг татаж буй шинэ цуу ярианы дагуу Apple компани энэ намар iPhone-ийн хамгийн нимгэн загвар болох “iPhone 17 Air”-ыг олон нийтэд танилцуулах магадлалтай болоод байна. Энэхүү загварын зузаан ердөө 5.5 мм байх бөгөөд 145 грамм жинтэй, 2800 мАч багтаамжтай батерейтай гэсэн мэдээлэл албан бус эх сурвалжуудаас цацагджээ.

Ийм үзүүлэлт нь өмнөх iPhone SE2 болон iPhone 13 mini загваруудтай жингийн хувьд ойролцоо ч, нимгэн байдлын хувьд iPhone цувралын түүхэн дэх хамгийн нимгэн загвар болж магадгүй байна.

Түүнчлэн “iPhone 17 Air” загварт Ultra Wide буюу өргөн өнцөгт камер орохгүй байх магадлалтай байгаа нь төхөөрөмжийн дотоод бүтэц, батерейны зайг илүү оновчтой зохион байгуулах шийдэл байж болзошгүй. Камерын хувьд энэхүү хасалт нь нийт хэрэглээнд хэрхэн нөлөөлөхийг одоогоор тодорхойлоогүй ч загварын онцлог болон батерейны хугацаанд эерэг нөлөө үзүүлж болзошгүй гэж зарим эх сурвалжууд таамаглаж байна.

Нөгөөтэйгүүр, “iPhone 17 Plus” загвар нь Pro хувилбараас илүү үнэтэй гарч магадгүй гэсэн анхны таамаг үгүй болж, Air загвар нь “Plus” загварыг орлох боломжтой шинэ төрөл болж гарч ирж байгаа аж.

Apple компанийн уламжлалт шинэ бүтээгдэхүүний танилцуулга нь намрын туршид, гол төлөв есдүгээр сард зохион байгуулагддаг тул iPhone 17 Air загвар ч мөн 2025 оны есдүгээр сард албан ёсоор танилцуулагдаж магадгүй гэж үзэж байна.

Боломжит үнэлгээгээр энэхүү загварын зах зээлийн үнэ дунджаар 899 ам.доллар байх төлөвтэй байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here