Монголын сагсан бөмбөгчин Шаравжамцын Энхийн-Од NBA-ийн “Orlando Magic” багийн хөгжлийн лигийн харьяа “Osceola Magic” багийн 2026-2027 оны улирлын нээлтийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтжээ.
“Osceola Magic” арваннэгдүгээр сарын 4-нд шинэ улирлыг эхлүүлэх 13 тоглогчийн нэрсээ зарласан бөгөөд Ш.Энхийн-Од 55 дугаартайгаар бүртгэгдсэн байна.
Улирлын эхний тоглолтоо Oklahoma City Blue-ийн эсрэг хийнэ
“Osceola Magic” баг шинэ улирлын эхний тоглолтоо АНУ-ын орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 8-ны 15:00 цагт хийхээр товложээ.
Тэд “Silver Spurs Arena”-д “Oklahoma City Blue” багийг хүлээн авч тоглох юм.
Монголын цагаар энэхүү тоглолт арваннэгдүгээр сарын 9-ний 04:00 цагт эхэлнэ.
Ш.Энхийн-Од ийнхүү NBA-ийн хөгжлийн лигийн шинэ улирлын албан ёсны нээлтийн бүрэлдэхүүнд багтаж, “Osceola Magic”-ийн хамтаар улирлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.