Увсын Цагаанхайрханд цас 25 см хүрч, зам даваа хальтиргаа гулгаатай болох эрсдэл нэмэгджээ

Увс аймгийн Цагаанхайрхан суманд 25 см зузаан цасан бүрхүүл тогтож, энэ өглөөний станц, харуулын мэдээгээр улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгджээ.

Мөн Завхан аймгийн Сонгино суманд 18 см, Увс аймгийн Өндөрхангай суманд 14 см цас тогтсон байна.

Үүнээс гадна Увс аймгийн Малчин, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тэс, Түдэвтэй сумдад 11-12 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа аж.

Намар, өвлийн улиралд нөхцөл богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй

Намар, өвлийн саруудад хур тунадасны хэмжээ нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах нөхцөл бүрддэг. Үүн дээр гэнэтийн дулаарал, хүйтрэл давхцвал мөсөн бүрхүүл үүсэж, авто зам болон даваа гүвээ хальтиргаа гулгаатай болох эрсдэл нэмэгддэг байна.

Ийм нөхцөл нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчний хэвийн ажиллагаанд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүйг анхааруулжээ.

Тиймээс тухайн үеийн цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэг болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг цаг тухай бүрд нь авч ашиглахыг зөвлөсөн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу