Тамаваши 717 дахь ялалтаа байгууллаа: Оны сүүлийн башёод амжилттай барилдаж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны отгон тэмцээн болох Кюүшюү башёо эхэлж, бөхчүүд эхний дөрвөн өдрийн барилдаанаа хийгээд байна. Дээд зиндааны хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр ээлжит даваагаа авч, 717 дахь ялалтаа бүртгүүллээ.

Монгол бөх энэ удаагийн башёод гурван даваа, нэг унаатай явж байгаа бөгөөд тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Ийнхүү тэрээр оны сүүлийн тэмцээний эхний дөрвөн барилдааны гурвыг нь ялалтаар өндөрлүүлжээ.

Харин ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Кюүшюү башёод эргэн ирж барилдаж байгаа юм. Түүний хувьд эхний дөрвөн учраанаас хоёрт нь давж, хоёрт нь өвдөг шороодсон байна. Тэмцээн үргэлжилж буй энэ үед Тамаваши гурван даваатай, Хоошёорюү хоёр даваатайгаар дараагийн барилдаануудаа хийхээр болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу