Moonton болон ESN-ийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “MSC x MWI Mongolian Qualifier” тэмцээн амжилттай өндөрлөж, Монголын MLBB-ийн шилдэг багууд тодорлоо. Энэхүү тэмцээн нь дотоодын цахим спортын салбарт шинэ боломжуудыг нээж, олон улсын тавцанд хөл тавих чухал үе шат боллоо.
Эрэгтэй ангилалд өрсөлдсөн The MongolZ баг хүчтэй өрсөлдөгчдөө ардаа орхиж, Mid Season Cup 2025 тэмцээний Wildcard шатанд оролцох эрхийг авсан. Тус тэмцээн нь Саудын Арабын Рияад хотноо 7-р сарын 10-нд эхлэх бөгөөд дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх түүхэн боломж хүлээж байна.
- Шагналын сан: 3,000,000 ам.доллар
- Ивээн тэтгэгч: The MongolZ багийг олон улсын тэмцээнд албан ёсоор ивээн тэтгэж буй байгууллага бол 1xBet юм. Энэхүү ивээн тэтгэлэг нь багийн бэлтгэл, оролцоонд чухал дэмжлэг болж байна.
Харин эмэгтэй ангилалд тоглосон The MongolZ Pink баг финалд WAOW GG багтай тулж, ширүүн өрсөлдөөний үр дүнд хоёрдугаар байрт шалгарсан. Хэдий аваргын байр эзэлж чадаагүй ч, Монголын эмэгтэй тоглогчдын чадвар, тууштай байдал олон нийтийн анхаарлыг татаж, MLBB-ийн ирээдүйтэй хүч болсон гэдгээ харууллаа.
WAOW GG баг нь энэхүү тэмцээний аварга болж, Монгол Улсыг төлөөлөн MLBB Women’s Invitational 2025 тэмцээнд оролцох бөгөөд уг тэмцээн 7-р сарын 15-нд эхэлнэ.
- Шагналын сан: 500,000 ам.доллар
- The MongolZ Pink: Багийн гишүүд ирээдүйд олон улсын тэмцээнд хүч үзэх бүрэн боломжтой, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, өрсөлдөх чадвартай хамт олон болж бүрдсэн байна.
Цахим спортын салбарын энэхүү ахиц, боломжуудыг бүрдүүлж, багуудыг олон улсын тавцанд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулж буй ESN – Esports Network болон 1xBet компанид талархал илэрхийлье.