Ерөнхийлөгчийн сонгуулийг хэзээ товлох вэ? Н.Учрал хугацааг зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтоохоор байгааг Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр мэдэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа зарласан юм. Уг хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга төрийн тэргүүний үүргийг хавсран хэрэгжүүлнэ.

Н.Учрал мөн намын даргын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагаа дурджээ. Тэрээр нэр дэвших хүн гэмт хэрэгт холбогдоогүй, ёс суртахууны өндөр шаардлага хангасан байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу