Б.Оюу-Эрдэнэ Азийн аваргын алтан медаль хүртлээ

Монголын тамирчин Б.Оюу-Эрдэнэ “IFBB Asian Championship 2026” бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медалийн эзэн болжээ.

“Олимпус Фитнесс” клубийн төлөөлөл тэрээр Монгол Улсын нэрийн өмнөөс бикини төрөлд өрсөлдөн түрүүлж, Азийн аварга цол хүртсэн байна.

Тус тэмцээнийг Тайланд Улсын Паттаяа хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 13–16-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн тивийн аваргын тэмцээн ийнхүү өндөрлөж, Б.Оюу-Эрдэнэ Монголын багийн амжилтад алтан медаль нэмлээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу