Монголын хөгжмийн тайзнаа 28 жил тогтвортой уран бүтээл туурвин урагшилж буй GUYS хамтлаг “Сургууль минь баяртай” нэртэй ойн тоглолтоо энэ сарын 31-нд “Socialpay Park”-д хийхээр төлөвлөсөн. Энэхүү тоглолт нь хамтлагийн түүхэн замналын нэгэн оргил мөч болохын зэрэгцээ Эх үрсийн баярт зориулсан нэгэн онцгой бэлэгтэйгээр олон нийтэд хүрэх гэж байна.
Ээжүүдэд зориулсан онцгой сюрприз
- Энэ жил “Алдарт эх”-ийн I, II зэргийн 14,486 ээж улсын хэмжээнд одонгоо хүртсэн бол нийтдээ 250 мянга гаруй одонтой ээж бий.
- GUYS хамтлаг ийнхүү 28 жилийн ойн баяраа тохиолдуулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үнэгүй тасалбар авах нөхцөл:
- EventX хуудсыг дагах
- “Сургууль минь баяртай” бичлэгийг шэйрлэх
- Коммент хэсэгт хамт тоглолт үзэх дөрвөн найзаа мэншн хийх
- Үүний дараа баталгаажуулсан скрийншот болон одонтой ээжийн үнэмлэхээ үзүүлэн тасалбар авах
GUYS хамтлагийн мессеж
GUYS хамтлагийн залуус энэ алхамаараа:
“Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлдэг хүндтэй үүрэгтэй ээжүүдийг хүндэтгэж, дурсамж дүүрэн тоглолтоороо урам өгнө” хэмээн мэдэгдсэн.
Тасалбарын худалдаа
- Ердийн үзэгчдийн тасалбарыг eventx.mn сайтаар дамжуулан худалдаалж байна.