19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Э.Анхбаяр: Улаанбурхан хөдөө орон нутагт нэмэгдэх хандлагатай байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) ерөнхий захирал Э.Анхбаяр улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ, “Улаанбурханы дэгдэлт голчлон сургуулийн орчинд өрнөж байна. Хичээл амрахаар энэ үзэгдэл багасна. Гэвч хөдөө орон нутгийн халдварын түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлж байна” гэж мэдэгдэв.

Одоогийн байдлаар нийт 18 аймагт улаанбурханы дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд хамгийн олон тохиолдол Өмнөговь, Дундговь аймагт бүртгэгдэж, хүүхдүүд олноороо хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймээс орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд тусгаарлах өрөө, орны бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээг авч эхэлжээ.

Э.Анхбаярын мэдээлснээр, ХӨСҮТ-д өдөрт 400 гаруй иргэн үзүүлж, тэднээс 100–200 хүн улаанбурханаар оношлогдож байна. Зарим хөнгөн хэлбэрийн тохиолдлыг гэрээр эмчилж байгаа бол хүндэрсэн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлж байна. Харин онош үгүйсгэгдсэн иргэд эмнэлэгт очсоноор халдвар авах өндөр эрсдэлтэй байгааг тэрбээр онцлон анхааруулжээ.

“Иргэд халдварын анхны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ-д очихоосоо өмнө харьяа дүүргийн эмнэлэгтээ хандан үзүүлж, шаардлагатай бол онош тодруулах шинжилгээнд хамрагдсаны дараа манайд ирэх нь зүйтэй” хэмээн Э.Анхбаяр зөвлөсөн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here