27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Хүй долоо худагт үндэсний өнгөтэй соёл, спортын их фестиваль эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оноос эхлэн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг Даншиг наадам, аравдугаар сарын нийслэлийн өдрийг цуцалж, нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн амралтын өдрүүдэд зохион байгуулж байхаар тогтжээ.

Энэхүү шинэ зохион байгуулалтын хүрээнд нийслэлийн иргэдийн анхны баяр болох “Хүрээ цам-Даншиг наадам 2025” нь энэ сарын 28, 29-нд Хүй долоо худагт зохиогдох бөгөөд баярын үеэр үндэсний уламжлалт наадмууд өрнөнө. Хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур болон шагайн харваа зэрэг арга хэмжээг төлөвлөсөн байна.

Монгол наадам цогцолборын төв талбайд болох 256 бөхийн барилдааны нэгийн даваа зургаадугаар сарын 28-нд эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Энэхүү барилдаанд бөхийн цол, чимэг олгохгүй ч шагналын хэмжээ өндөр байгаагаараа онцлогтой. Түрүүлсэн бөхөд 30 сая, үзүүрлэсэн бөхөд 20 сая төгрөгийн шагнал олгохоор болсон бөгөөд нэг давсан 64 бөхийг тус бүр 150,000 төгрөгөөр шагнах юм байна. Ийнхүү бөхийн барилдаанд нийт 124.4 сая төгрөгийн шагналын сан зарцуулагдана.

Наадмын үеэр Улаанбаатар хотын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, “Улаанбаатар” театрын “Монгол туургатан” уран бүтээлийн тоглолт зэрэг олон талт соёлын үйл ажиллагаа болох юм. Мөн бурхны шашны уламжлалт бага таван ухааны нэг болох бүжиглэлийн ухаанд хамаарах цам харайх үзүүлбэрийг толилуулах хөтөлбөр багтжээ.

Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-нд Хүй долоо худаг руу нийтийн тээврийн автобусууд иргэдэд зориулан үйлчилгээг үзүүлнэ.

Түүнчлэн нийслэлийн 2025 оны төсөвт үндэсний баяр наадмыг зохион байгуулах зардалд зориулж таван тэрбум төгрөгийг баталсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Үндэсний соёл, спорт хоёрыг хамтад нь дэмжиж байгаад баяртай байна!

  2. Хүүхдүүдээ дагуулаад очиход тохиромжтой наадам юм байна, сэтгэл догдлоод байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here