23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

“The MongolZ” баг Counter-Strike-ийн 20 жилийн түүхэнд тодоос тод мөр үлдээлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Остин хотод зохион байгуулагдсан “Counter-Strike 2” (CS2) тоглоомын энэ оны анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын “The MongolZ” баг дэд байрын эзэн болж, Монгол төдийгүй Азийн цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээлээ.

Тэмцээнд нийт 32 баг (Азиас 5, Европоос 16, Америк тивээс 11) шалгарч оролцсоноос Монголын хоёр баг эрх авсан бөгөөд “Chinggis Warriors” баг тэмцээнийг 25–27-р байраар дуусгасан. Харин “The MongolZ” баг шилдэг 8-д шалгарч, дараагийн шатанд хүч үзэх эрхтэй болж, эцэст нь финалд Францын “Team Vitality”-тай тулав.

Финалын тоглолт 2025 оны 6-р сарын 22-ны шөнө 03:30 цагт эхэлсэн ба дэлхий даяар төдийгүй Монголын олон хот, талбайд шүтэн бишрэгчид шууд дамжуулалтыг хамтдаа үзэж багаа дэмжсэн. Эхний “Mirage” map-т монголчууд 13:5-аар хожсон ч дараагийн хоёр “Dust II” (4:13), “Inferno” (6:13) map дээр өрсөлдөгчид давамгайлж, Францын баг ялагчаар тодорсон.

Шагналын сан 1.25 сая ам.доллар байсан ба:

Аварга баг – 500,000 ам.доллар

Дэд байр “The MongolZ” – 170,000 ам.доллар

Хагас шигшээ – тус бүр 80,000 ам.доллар хүртсэн.

The MongolZ баг нь:

Шигшээд шалгарсан хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг (дундаж нас: 20.8),

Азиас финалд шалгарсан анхны баг,

Нэг тоглолтод эсрэг багийн тоглогчийг 36 удаа гэмтээсэн амжилт,

Нэг тоглолтод хамгийн олон буюу 53 үе тоглосон нь түүхэнд үлдэхүйц үзүүлэлт байлаа.

Энэхүү финалын тоглолтыг дэлхий даяар 1,776,000 хүн, харин монгол хэл дээр 100,000 гаруй үзэгч шууд дамжуулалтаар үзсэн нь “Counter-Strike” тоглоомын түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй тоглолт болжээ.

The MongolZ багийн албан ёсны ивээн тэтгэгчээр “1xBet Монгол” ажилласан бөгөөд багийн олон улсын тавцанд амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here