14.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Улаанбаатарт эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн найман сарын хугацаанд судалгаа хийж, 90 байршилд их багтаамжийн зогсоол барих төлөвлөгөө боловсруулсан байна. Эдгээрээс эхний 40 байршилд зогсоол барих ажлыг эхлүүлэхээр боллоо.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн мэдээлснээр, “Өнөөдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 86 дугаар цэцэрлэгийн орчимд баригдах зогсоолын талбайд ажиллаж байна. Энэ байршил нь сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол дунд байрладаг тул Баянгол дүүрэгт хамгийн түрүүнд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2500 ам.метр талбайтай уг зогсоолыг хувийн хэвшлийн компанитай хамтран иргэдийн саналд нийцсэн байдлаар барих болно” хэмээн хэлсэн байна.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэгт албан ёсны бүртгэлтэй 120 мянган автомашин байгаа ч 37 мянга гаруй автомашины зогсоолтой. Энэ нь гурван автомашины нэг нь зогсоолгүй байгаа гэсэн үг. Иймд иргэдийн саналд үндэслэн шаардлагатай зогсоолуудыг үе шаттайгаар барих шаардлагатай. Мөн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, ‘Билэг’ их дэлгүүрийн орчимд 2644 ам.метр талбайгаас 2003 оноос хойш ашиглагдаагүй байгаа. Тухайн байршилд ногоон байгууламжтай далд зогсоол барих санал иргэдээс гарсан” гэж мэдэгджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here