29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Сомалид Угандагийн цэргийн нисдэг тэрэг осолдож шатжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сомалийн нийслэл Могадишу дахь олон улсын гол нисэх онгоцны буудлын ойролцоо Уганда улсын цэргийн нисдэг тэрэг осолдож шатсан тухай Угандагийн армийн хэвлэлийн төлөөлөгч BBC агентлагт мэдээллээ. Ослын үеэр онгоцонд нийт найман хүн байсан бөгөөд гурав нь амьд үлдэж, эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн таван хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна.

Хошууч генерал Феликс Кулайгье ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгааг онцолсон бол ослын үеэр утаа, дөл тэнгэрт бадарч байсныг нисэх буудлын ажилтан Фарах Абдулле “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Сомалийн төрийн хэвлэл мэдээлснээр, галын аюулыг Онцгой байдлын алба богино хугацаанд дарж чадсан. Нисдэг тэрэг нь Могадишу хотоос 90 км-ийн зайд орших Балидогле агаарын баазаас хөөрөөд удаагүй байхад осолдсон бөгөөд нисэх буудлын цэргийн хэсэгт унасан гэж Сомалийн Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ахмед Маалим мэдээлжээ.

Ослын улмаас Turkish Airlines компанийн олон улсын нислэг хойшилсон ч дотоодын нислэгүүд саадгүй үргэлжилж байна.

Уг нисдэг тэрэг нь Угандагийн 11,000 цэргээс бүрдсэн Африкийн холбооны (AU) Сомал дахь энхийг сахиулах хүчний нэг хэсэг бөгөөд тэд олон жил Сомалийн засгийн газрыг Аль-Каидатай холбоотой Аль-Шабаб бүлэглэлтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлж иржээ.

AU болон Сомалийн эрх баригчид ослын шалтгааныг тодруулах мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар мэдэгдээд байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here