23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

The Mongolz баг дэлхийн шилдгүүдийн эгнээнд бичигдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн үед Монголын цахим спортын ертөнцөд түүхэн амжилт гаргасан мэдээ олон нийтийн анхаарлыг татаж байна. CS2 (Counter-Strike 2) тоглоомын дэлхийн чансааг гаргадаг HLTV.org сайт “BLAST.tv Austin Major 2025” тэмцээний дараах шинэ чансаагаа нийтэлсэн бөгөөд манай The Mongolz баг дэлхийн 4-р байранд орсон нь Монголын eSport-ийн түүхэнд гарсан хамгийн өндөр амжилтуудын нэг боллоо.

“BLAST.tv Austin Major 2025” нь энэ оны эхний хагасын хамгийн том, нэр хүндтэй тэмцээн байв. Дэлхийн шилдэг 24 багийг цуглуулсан энэхүү тэмцээнд Францын Team Vitality аваргалсан бол, Монголын The Mongolz баг гайхалтай тоглолтоороо финалд шалгарч, мөнгөн медалийн эзэд болсноор дэлхийн чансааг шаггүй ахиулан 4-т бичигдэх болов.

Энэ амжилт нь олон улсын тавцанд Монгол багийн нэр хүндийг улам өргөж, монгол залуусын ур чадвар, сэтгэл зүрхийг дэлхийд харууллаа. The Mongolz-ийн тамирчид чухам тууштай хөдөлмөр, тасралтгүй бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг энэхүү тэмцээнээр бататгав.

Цахим спортын салбарт дэлхий дахинд нөлөө бүхий байгууллагын нэг болох 1xBet нь багийг дэмжин, олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөхөд нь санхүү, логистик, маркетингийн бүхий л талд тусламж үзүүлдэг юм. Энэхүү хамтын ажиллагаа нь The Mongolz-ийн гадаад зах зээлд амжилттай өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж буй хүчин зүйлүүдийн нэг билээ.

Одоо The Mongolz багийн хувьд дэлхийн шилдэг 5 багийн тоонд зүй ёсоор багтсан бөгөөд ирэх саруудад зохиогдох ESL Pro League, IEM болон PGL тэмцээнүүдэд оролцож, илүү өндөр амжилтад хүрэхийг зорьж байна.

Монголын цахим спорт дэлхийн түвшинд үнэхээр хүчтэй өрсөлдөх чадвартай болсныг энэ удаагийн амжилт бүрэн баталлаа.

1xBet Монгол – Монгол багуудын дэлхийд амжилт гаргахын төлөө үргэлж хамт.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here