18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны Үндэсний их баяр наадмын хүрээнд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан нийтийн тээврийн зохион байгуулалтад тусгай зохицуулалт хийгдлээ.

Үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүд:

  • Нийт 975 тээврийн хэрэгсэл 139 чиглэлд хөдөлгөөнд оролцоно.
  • Долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд дараах чиглэлүүдэд үнэ төлбөргүй тээврийн үйлчилгээ үзүүлнэ.

Үнэгүй автобусны богино эргэлтийн чиглэлүүд:

  • Мишээл сити – Төв цэнгэлдэх хүрээлэн (БЭ:1 чиглэл)
  • Дүнжингарав худалдааны төв – Төв цэнгэлдэх хүрээлэн (БЭ:2 чиглэл)
    → Эдгээр чиглэлд тус бүр 4 автобус, нийт 8 автобус 08:00–22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй явна.
  • Давааны зөрлөг – Хүй долоон худаг (БЭ:5 чиглэл)
  • Авто зогсоол – Хүй долоон худаг (БЭ:7 чиглэл)
    → Нийт 4 автобус үйлчилнэ.

Хот доторх нийтийн тээврийн сүлжээ:

Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын бүх суурьшлын бүсээс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих 45 чиглэлд 271 автобус замын хөдөлгөөнд оролцох бөгөөд дараах зогсоолуудыг холбох төлөвлөгөө хэрэгжиж байна:

  • Мишээл сити
  • Дүнжингарав худалдааны төв
  • Гандийн гудамж
  • Нийслэлийн гудамж
  • 120 мянгатын зогсоол

Иргэд оршин суугаа хаягтай хамгийн ойр байрлах зогсоолоос Мишээл сити эсвэл Дүнжингарав худалдааны төв хүрч, тэндээс Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд үнэ төлбөргүй богино эргэлтийн автобусанд суух боломжтой.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here