29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Төв аймгийн баяр наадам түүхэн ойнуудтай хамт нээлтээ хийлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны долоодугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн баяр наадмын нээлт Зуунмод хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ жил Төв аймаг байгуулагдсаны 102 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Зуунмод хотын үүсч хөгжсөний 83 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой.

Түүнчлэн энэ жилийн баяр наадмыг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойтой хамтатган тэмдэглэж байгаагаар онцгой хүндэтгэлтэйгээр зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагааны хүрээнд Монгол туургатан театрын уран бүтээлчид болон Төв аймгийн авьяаслаг хүүхэд багачууд хамтран нүүдэлчин монгол ахуй, өв соёлын онцлогийг харуулсан уран сайхны тоглолт толилуулж, наадамчин олны сэтгэлийг баясгав.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here