Хятад улс дэлхийн хамгийн томд тооцогдох усан цахилгаан станцын (УЦС) барилгын ажлыг эхлүүлсэн тухай тус улсын албаныхан мэдэгдлээ. Энэхүү станц нь жилд 300 тэрбум киловатт-цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд энэ нь одоогийн дэлхийн хамгийн том “Саньшя” буюу Гурван хавцлын УЦС-аас гурав дахин их үзүүлэлт юм.
167.2 тэрбум ам.долларын өртөгтэй уг төсөл нь Төвөдийн Ярлунг Цанпо голын доод урсгалд хэрэгжиж байна. Төслийг Хятадын эрх баригчид 2020 онд зарлаж, тавдугаар 5 жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу 2024 оны сүүлчээр албан ёсоор баталсан.
Гэсэн хэдий ч Енэтхэг, Бангладеш зэрэг доод урсгалын орнууд энэ төсөл нь усны хангамж, экосистемд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулж, санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Хятадын тал үүнд хариу мэдэгдэлдээ:
- “Төслийн хүрээнд шинжлэх ухааны нарийвчилсан үнэлгээ хийсэн”
- “Доод сав газрын экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй”
- “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмэр оруулна” гэжээ.
Уг УЦС нь цэвэр эрчим хүч үйлдвэрлэл, уур амьсгалын тэсвэртэй дэд бүтэц байгуулах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулах зорилготой байна.
Энэ нь дэлхийн хамгийн том усан цахилгаан станц болох нь гайхалтай