14.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 30, 2025

Автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, зорчигчдод илүү хүртээмжтэй, ойлгомжтой мэдээлэл хүргэх зорилгоор автобусны зогсоолуудын мэдээллийн самбарыг автоматжуулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлжээ.

Улаанбаатар хотод өдөр бүр 133 чиглэлд 1000 гаруй автобус явж, нийтдээ 500 мянга гаруй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Харин нийслэлийн хэмжээнд нийт 1280 автобусны зогсоол бий. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд техник, технологийн шинэчлэлийг хийж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлуудыг үе шаттай эхлүүлж буй аж.

Нийслэлийн Тээврийн бодлого, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул мэдээлэхдээ, шинэчлэхээр ажиллаж буй мэдээллийн самбар нь газрын зурагтай, илүү ойлгомжтой бүтэцтэй болсон гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр, хүүхэд, өндөр настан гээд хэн ч хараад ойлгохоор байдлаар зураглал хийгдэж байгаа бөгөөд өмнө нь уг мэдээллийг гараар зурж, шивж бүтээдэг байсан бол одоо автомат технологиор шийдвэрлэснээр нарийн деталуудыг илүү тодорхой, шуурхай харуулах боломж бүрдэж байгаа аж.

Автомат самбарын зураг төслийг боловсруулж буй “Дата Дэүс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болорын хэлснээр, уг самбар нь тухайн автобусны буудалд ирэх бүх чиглэлийн мэдээллийг газрын зурган дээр автоматаар харуулж чадах бөгөөд мэдээллийг гараар оруулах шаардлагагүй болсон нь бүтээмжийг ихээхэн нэмэгдүүлж байна. Тус компанийн туршилтын загварууд аль хэдийн хийгдэж, анхны хувилбар нь олон нийтэд танилцуулагдаад байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here