2025 оны зуны саруудын цаг агаарын нөхцөл, гангийн төлөв байдал, холбогдох статистик мэдээлэлд үндэслэн Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд гангийн эрсдлийн ерөнхий үнэлгээ хийжээ. Үнэлгээний дүнгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь зэрэг таван аймаг хамгийн их эрсдэлтэй бүс нутагт багтсан байна.
Тус үнэлгээг хийхдээ цаг уурын олон жилийн дундажтай харьцуулсан урьдчилсан төлөв, хөрсний чийгшил, малын бэлчээрийн байдал зэргийг харгалзсан аж.
Бусад аймгуудын эрсдлийн үнэлгээ дараах байдлаар гарчээ:
- Дунд эрсдэлтэй: Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий
- Бага эрсдэлтэй: Булган, Хөвсгөл, Орхон
Мөн 21 аймгийн 330 сумыг хамарсан үнэлгээгээр дараах байдлаар эрсдлийн түвшин тогтоогдсон байна:
- Маш их эрсдэлтэй: 25 сум
- Их эрсдэлтэй: 54 сум
- Дунд эрсдэлтэй: 130 сум
- Бага эрсдэлтэй: 129 сум
- Маш бага эрсдэлтэй: 2 сум
Ийнхүү нийт нутгийн гуравны нэг нь дунд болон түүнээс дээш түвшний эрсдэлд өртөж байгаа нь цөлжилт, усан хангамж, бэлчээрийн доройтол зэрэг байгаль, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг эртнээс шийдвэрлэх шаардлагыг онцолж байна.

