Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд бүтцийн шинэчлэл хийнэ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн засварын ажлын явцын талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Зуух, турбогенераторын засварын явц

2025 оны долдугаар сарын 15-ны байдлаар:

  • Нийт 69 зуухнаас:
    • 24 нь ашиглалтанд
    • 20 нь бэлтгэл байдалд
    • 25 зууханд засварын ажил хийгдэж байна.
  • 49 турбогенератороос:
    • 23 нь ажиллаж байгаа
    • 13 нь бэлтгэлд байгаа
    • Үлдсэн 13-д нь засвар хийгдэж байна.

Системийн горим хэвийн бөгөөд төлөвлөгөөт засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Өвөлжилтийн бэлтгэл 50 хувийн гүйцэтгэлтэй

Эрчим хүчний салбарын 45 компанийн хүрээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд:

  • Үндсэн болон туслах тоноглолын засвар
  • Техникийн зохион байгуулалт
  • Хөрөнгө оруулалтын ажлууд багтжээ.

Эх үүсвэр, импортын нэмэлт боломжууд

  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок-ийг 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
  • Хэрэгцээ гарвал БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлээд байна.
  • 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ өвлийн ачаалал эхлэхээс өмнө дуусгахаар ажиллаж байна.

Дулаан хангамжийн системийн схемд өөрчлөлт орно

Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн бүтцийг шинэчилж, дараах өөрчлөлтийг хийнэ. Үүнд:

  • “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын хариуцдаг хүчин чадлаас 50 Гкал/ц-ийг
    • “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”
    • “Амгалан дулааны станц”-д шилжүүлэх юм.

Ийнхүү эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд өвөлжилтийн бэлтгэлээ чанартай, хугацаанд нь хангах зорилгоор эрчимтэй ажиллаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу