Улаанбаатарт халуун ус түр хязгаарлагдах байршлууд: 15 хоногийн засвар эхэлж байна

Нийслэлд энэ зун хийгдэж буй дулааны шугамын шинэчлэл, засварын ажил наймдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэхээр төлөвлөгджээ. “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар засварын болон өвөлжилтийн бэлтгэл ажил нийт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Тус компанийн албан ёсны мэдэгдлээр, маргааш буюу наймдугаар сарын 5-наас эхлэн 20-ныг хүртэлх 15 хоногийн хугацаанд дараах байршлуудад халуун ус хязгаарлагдах юм. Энэ хугацаанд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил хийгдэх тул иргэд, байгууллагууд бэлтгэлтэй байхыг анхаарууллаа.

Халуун ус хязгаарлагдах байршлууд:

  • Жаргалан хотхон
  • Солонгос улсын ЭСЯ
  • Нархан хотхон
  • Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  • Олимп хотхон
  • Баянмонгол хороолол → 13-р хороолол орчим
  • Нарантуул зах
  • Дүнжингарав хороолол
  • Маршал таун
  • Ривер гарден хороолол орчмын бүс
  • Их тэнгэр цогцолбор
  • Сүнжин гранд зочид буудал
  • Алтан тэвш хороолол орчим
  • АШУИС-ийн шинэ байр
  • Амгалан орчмын хэрэглэгчид
  • 15-р хорооллын ЦТП-15 салаа
  • Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид
  • УДДТ-15-аас халуун ус авдаг хэрэглэгчид

Бүсчлэлийн нарийвчилсан мэдээллийг албан ёсны сайтуудаас авах боломжтой бөгөөд иргэд өөрсдийн байршлыг урьдчилан шалгахыг зөвлөж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу