23.1 C
Ulaanbaatar
Бямба, 8 сар 9, 2025

Монголын судалгаа дэлхийд 137-т бичигдэж, Ази тивд 39-д эрэмбэлэгджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны үр нөлөө, үнэлгээгээрээ дэлхийн 221 орны дунд 137 дугаар байрт, Ази тивийн хэмжээнд 39-д жагсаж буйг хамгийн сүүлийн “AD Scientific Index” үнэлгээнээс харж болно. Уг индексийг Туркийн эрдэмтэн Мурад Алпер, Чихан Догер нарын үүсгэн байгуулсан, Их Британид төвтэй судалгааны байгууллага 2021 оноос хойш жил бүр гаргадаг юм.

Энэхүү жагсаалт нь тухайн улсын шинжлэх ухааны бүтээл, шинэ нээлт, инновацын үнэлгээ, хувь судлаачдын бүтээлийн чанар (h-index), байгууллагын идэвх, олон улсын шинжлэх ухааны хэвлэлд өгүүлэл нийтэлсэн байдал зэрэг үзүүлэлтийг үндэслэдэг.

2025 оны үнэлгээний онцлог

  • 221 улс орон
  • 24,000 гаруй эрдэм шинжилгээний байгууллага
  • 2.6 сая эрдэмтэн, судлаач
  • Эхний байруудад АНУ, Их Британи, БНХАУ орсон байна

Эдгээр улсууд шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө оруулалт, дотоодын судлаачдын тоо болон олон улсын хэмжээний хэвлэлд гаргаж буй нийтлэлээрээ давамгайлжээ. АНУ-д 3200 орчим судалгааны байгууллага, 460 мянган судлаач, харин Хятадад 1160 хүрээлэн, 105 мянга орчим гүйцэтгэл өндөр эрдэмтэн бүртгэгдсэн байна.

Монгол Улсын байр суурь ба онцлох үзүүлэлтүүд

  • 17 идэвхтэй ажиллаж буй их дээд сургууль, хүрээлэн, судалгааны төв
  • 900 гаруй судлаач дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд өгүүлэл нийтэлдэг
  • Судлаачдын h-index: 20-41
  • Ашигласан эшлэл ба нийт бүтээлийн харьцаа: 0.61
  • МУИС, ШУТИС, ШУА зэрэг байгууллагууд үнэлгээнд голлох хувь нэмэр оруулжээ

Ийнхүү манай улсад шинжлэх ухааны бүтээмж нэмэгдэж, олон улсын судалгаанд идэвхтэй оролцож буй нь дунджаас дээгүүр үзүүлэлт хэмээн үнэлэгдсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here