13.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 7, 2025

Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 74,385 хүүхэд бүртгүүлээд байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6. Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсч байгаа аж. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарах бөгөөд, 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 12:30 цагийн байдлаар нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлийн системд 74,385 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулсан байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” платформоор хүлээн авч байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here