21.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 14, 2025

Цахилгаан дугуй, скүүтерийн ослын тоо жилээс жилд нэмэгдэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд (2022–2025) цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотой осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч буй хохирол нэмэгдсээр байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 470 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ жил ослын тоо 86-аар өссөн байна.

НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Суррон, мотоциклын соёлтой, аюулгүй хэрэглээг хангуулах хүрээнд Тээврийн цагдаагийн албатай хамтран ‘Хурдан биш, аюулгүй нь’ аяныг өрнүүлээд байгаа” гэж мэдэгдэв.

Мэргэжилтнүүд А ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, 18 насанд хүрсэн байх, А үнэмлэхтэй байх, замын баруун талын эгнээгээр зорчих, хамгаалалтын малгай болон хувцсаа бүрэн өмсөхийг зөвлөж байна. Иргэд өөрсдийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here